1. ЯГ ОДОО

Та бидэнтэй 72113243 дугаараар холбогдоно.

Манай студийн мэргэжилтэн танд интерьер дизайны үйлчилгээний талаарх мэдээллийг өгч, гэрээний хувь илгээх болно.

2. БАТАЛГААЖУУЛАЛТ

Албан ёсоор ажил эхлэх болно.

Та гэрээг баталгаажуулан, төлбөр төлсөн тухай мэдэгдэнэ. Манай студийн мэргэжилтэн газар дээр очиж хэмжилт хийх цаг товлоно.

3. МАРГААШ НЬ

Хэмжилт хийх

Товлосон цагтаа объекттой танилцаж, анхан шатны шаардлага, төсөв, таны ирээдүйн интерьерийн талаар төсөөллийг тэмдэглэн авч, байрны техникийн хэмжилт хийх болно.

4. 3 ӨДРИЙН ДАРАА

Орон зайн төлөвлөлт бэлэн болно.

Манай хамт олон таны шаардлага гэр бүлийн гишүүн болгоны саналыг тусгасан эргономик орон зайн төлөвлөлт, тавилгын байршил, орон зайн төлөвлөлтийг мэргэжлийн талаас 5 хувилбарыг боловсруулан, танд видео дуудлагаар танилцуулж , таны сонгосон төлөвлөлт дээр 1 удаа үнэгүй засвар хийж баталгаажуулна.

5. 7 ӨДРИЙН ДАРАА

Ажлын зураг бэлэн болно.

Танд дараах хэсгээс бүрдсэн техникийн зураг илгээх болно. Үүнд:
1)Хэмжилтийн план зураг,
2)Буулгах байгууламжийн план зураг,
3)Байгуулалтын план зураг,
4)Тавилгын байршлын план зураг,
5)Цахилгаан барааны байршлын план зураг,
6)Хаалганы план зураг,
7)Гал тогооны тавилгын дэлгээс зураг,
8)Угсрагддаг тавилилуудын дэлгээс зураг зэрэг техникийн зургуудыг танаар батлуулан дараагийн шатруу шилжих болно.

6. 9 ӨДРИЙН ДАРАА

Таны байрны Концепци бэлэн болно.

Манай хамт олон цорын ганц зөвхөн таны шаардлагад нийцсэн interior Mood Board-ыг бэлэн болгож, тантай дахин видео дуудлагаар санал солилцох болно. Үүнд:
1) Концепци,
2)Өнгө,
3)Декор,
4) Хуучин болон шинээр худалдаж авах тавилгын зохицол зэрэг дизайны бичиг баримтыг боловсруулна.

7. 15 ӨДРИЙН ДАРАА

3D Визуал Рендер

Таны мөрөөдлийн байрны 3D рендер зураг бэлэн болно. Та тус 3D рендер зургийг гар дээрээ авснаар таны байр засвар хийсний дараа хэрхэн харагдах , ямар тав тухтай орчин бүрдэх бүрэн төсөөлөлтэй болох болно.