Манай студийн мэргэжилтэн танд интерьер дизайны үйлчилгээний талаарх мэдээллийг өгч, улмаар гэрээний хувь илгээх болно.
Та гэрээг батлан, төлбөр төлсөн тухай мэдэгдэнэ. Манай студийн мэргэжилтэн хэмжилт болон уулзалт хийх цаг товлоно.
Төлбөрийн урьдчилгаа хийгдсэнийг хоёр тал харилцан баталгаажуулах ба товлосон цагтаа манай дизайнер танайд очин объекттой танилцаж, анхан шатны шаардлага, төсөв, таны ирээдүйн интерьерийн талаарх төсөөллийг тэмдэглэн авч, байрны техникийн хэмжилт хийнэ.
Манай хамт олон таны шаардлага гэр бүлийн гишүүн болгоны саналыг тусгасан эргономик орон зайн төлөвлөлт, тавилгын байршлыг мэргэжлийн талаас боловсруулан танилцуулж, таны сонгосон төлөвлөлтийг баталгаажуулна.
Танд дараах хэсгээс бүрдсэн техникийн зураг илгээнэ. Үүнд:
1)Хэмжилтийн план зураг,
2)Буулгах байгууламжийн план зураг,
3)Байгуулалтын план зураг,
4)Тавилгын байршлын план зураг,
5)Цахилгаан барааны байршлын план зураг,
6)Хаалганы план зураг,
7)Гал тогооны тавилгын дэлгээс,
8)угсрагддаг тавилгын дэлгээс зураг зэрэг техникийн зургуудыг батлуулан дараагийн шат руу шилжих болно.
Манай хамт олон цорын ганц, зөвхөн таны шаардлагад нийцсэн interior Mood Board-ыг бэлэн болгоно. Үүнд:
1) Концепци,
2)Өнгө,
3)Декор,
4) Хуучин болон шинээр худалдаж авах тавилгын зохицол зэрэг дизайны бичиг баримтыг боловсруулна.
Таны мөрөөдлийн байрны 3D рендер зураг бэлэн болно. Та тус 3D рендер зургийг гар дээрээ авснаар таны байр засвар хийсний дараа хэрхэн харагдах , ямар тав тухтай орчин бүрдэх бүрэн төсөөлөлтэй болох болно. Мөн танд VR төхөөрөмж дээр орон зайг илүү ойроос мэдрүүлэх болно.
Орон зай болон хийц, декор тавилга зэргийг бүхий л өнцгөөс мэдрэх боломжтой болно.
Таны мөрөөдлийн байрны төсвийн тооцоолол, дизайн-проект бүхэлдээ бэлэн болно. Бараа материал, тээвэр, ажлын хөлс, худалдан авах тавилгын жагсаалт бэлэн болно.