Манай студийн мэргэжилтэн танд интерьер дизайны үйлчилгээний талаарх мэдээллийг өгч, улмаар гэрээний хувь илгээх болно.
Та гэрээг батлан, төлбөр төлсөн тухай мэдэгдэнэ. Манай студийн мэргэжилтэн видео уулзалт хийх цаг товлоно.
Товлосон цагтаа видео дуудлагаар объекттой танилцаж, анхан шатны шаардлага, төсөв, таны ирээдүйн интерьерийн талаар таны төсөөллийг тэмдэглэн авч, таны байрны хэмжилтийг онлайнаар хамтран хийх болно.
Майн хамт олон таны шаардлага гэр бүлийн гишүүн болгоны саналыг тусгасан эргономик орон зайн төлөвлөлт, тавилгын байршил, орон зайн төлөвлөлтийг мэргэжлийн талаас 3 хувилбарыг боловсруулан танд видео дуудлагаар танилцуулж, таны сонгосон төлөвлөлт дээр 1 удаа үнэгүй засвар хийж баталгаажуулна.
Танд дараах хэсгээс бүрдсэн техникийн зураг илгээх болно. Үүнд:
1)Хэмжилтийн план зураг,
2)Буулгах байгууламжийн план зураг,
3)Байгуулалтын план зураг,
4)Тавилгын байршлын план зураг,
5)Цахилгаан барааны байршлын план зураг,
6)Хаалганы план зураг зэрэг ажлын зургуудаас бүрдсэн бичиг баримтыг хүлээлгэн өгөх болно.